8o
Улаанбаатар хот
mobile menu

Өлсгөлөн зарлаж буй иргэдтэй дүүргийн удирдлагууд уулзав

2017-09-27 17:05:00

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/363 дугаар захирамж гарсан билээ. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу шат дараатайгаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд харин зарим худалдаа эрхлэгчид эсэргүүцэл үзүүлсээр байна. Баянгол дүүргийн дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдтэй Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг дүүргийн хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар газар дээр нь очиж танилцлаа.

Өлсгөлөн зарлаж буй 12 иргэнээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авч, биеийн байдлыг үзсэн бөгөөд анхан шатны үзлэгээр даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт 5 иргэн байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26,10 тоот тушаалд хөхүүл эхчүүд өлсгөлөнд оролцохыг хориглосон заалт байдаг байна.

Дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдалтай танилцаж, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
зөвхөн Одонтуяа Эрдэнэ хоёрыг л мөнгөтэй болгох сонирхолтой хүмүүс юм бичээд байгаа юм бишүү
2017/10/03 66.181.178.41
зочин
Энэ юм бичиж байгаа хүмүүс бүгд л нэг захын эздийн боолууд байна Та нар яагаад өөрийн хүчээр өөрсдөө ажилийн байртай болох гэж зүтгэж байгаа хүмүүсийг эсэргүүцээд байгаа юм бэ
2017/10/03 66.181.178.41
Зочин
Энэ хоцрогдсон үйлдлийг хэн ч тоохгүй шүү .шөнө юмаа сайн идээд жүжгээ тавиад хэвтээд байдаг. Төр төмөр нүүрээ үзүүлэж байх хэрэгтэй .Төр зөв үйлдэл хийж байгаа юм чинь төмөр нүүрээ нэг үзүүлж болно ш
2017/09/28 66.181.189.206
erdene s
amar yum bolbolulsunu gej khun ailgaad l ulsuud ukh za yu niigemiin amia bodson muu gakhainuud
2017/09/28 202.179.25.10
ulzii
zavaanyum nuud niigemiin shaaruud odoo ichij amidar
2017/09/28 202.179.25.10
zochin
Өлсөж л байг яадагийн айлын эрх хүүхэд шиг жоохон л өөрт.нь.ашиггүы олон нийтэд хор хөнөөлтэй ч бсан хамаагүй эсэргүүцэж өлсөж бдаг дэмий л бна өөр ажил.хийгээд амьдрахгүй юу.шунал нь.тэр бхгүй юу
2017/09/27 66.181.183.244
Зочин
Za bitgii buuj ogoorei tor zasag bol tomor nuuree haruulah heregtei shuu ingeed l buuj ogood bhiin bol.mongold deg juram emh tsegts gej bhaa bolino hen durtai uy hussenee hiine shuu olsoj.l baig durta
2017/09/27 66.181.183.244