8o
Улаанбаатар хот
mobile menu

Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд томилгоо хийх эрх зүйн чадамжтай юу

2017-09-28 11:00:00

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон байна. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй гэнэ.  Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар тамга тэмдэгээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө БСШУЯ-д чухал хариуцлагатай албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргыг томилсон нь олны анхаарлыг татаж байна. 2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад дараагийн ТНБД-ыг томиллоо. Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд томилгоо хийж болох уу. 

Зарим нэг улс төр судлаачид үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ямар томилгоо хийх, Эдийн засаг, улс төрийн чухал хариуцлагатай шийдвэр гаргах эрхзүйн чадамжгүй хэмээн дүгнэж байгаа. 

Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үедээ "бүтэц биш бүрэлдэхүүнд нь өөрчлөлт хийнэ" хэмээн хэлсэн. Тэгэхээр яамдуудын сайд, дэд сайд, яамны ТНБД-ыг халж, шинээр томилно гэсэн үг. Гэтэл шинэ Засгийн газар бүрдэх нь тодорхой болчихсон, долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байхад эрх зүйн чадамжгүй үүрэг гүйцэтгэгч Засгийн Газар томилгоо хийх шаардлага байсан уу. БСШУЯ ТНБД-гүй бүтэн хоёр сар болж байхад тэр үед томилгоо хийгээгүй  мөртлөө, ингэж яаран томилгоо хийж байгаа нь ямар учиртай вэ. 

Шинээр томилогдсон Ж.Болормаа Дорнод аймгийн харъяат. Физик математикийн багш мэргэжилтэй нэгэн. Харин одоо та бүхэн БСШУЯ ТНБД Ж.Болормаагийн боловсролын байдал, ажлын туршлагатай танилцна уу. 

Төгссөн сургууль, мэргэжил

1. 1972-1982 онд Дорнод аймгийн 1-р арван жил

2. 1982-1986 онд Улсын багшийн дээд сургуулийн Физик математикийн багш мэргэжлээр төгссөн.

3. 1994-1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Төрийн удирдлагын менежер

4. 2001-2003 онд МУБИС-ийн Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр хамгаалсан.

Мэргэшлийн бэлтгэл:

1. 2005-2006 онд БНХАУ-ын Хөх хотын багшийн сургуульд

2. 2008-2009 онд БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуульд удирдах ажилтны курс

3. 2009-2010 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх курс

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

1. 1986-1995 онд Дорнод аймгийн 1-р арван жилийн сургуулийн Физик математикийн багш

2. 1995-1996 онд МАН-ын удирдах төв аппаратийн Улс төрийн ажилтан

3. 1996-1997 онд УИХ дахь МАН бүлгийн Боловсролын асуудал хариуцсан референт 

4. 1997-2000 онд УИХ-ын хурлын гишүүний орон тооны ажилтан

5. 1997-2000 онд НАМЭХ-ны Гүйцэтгэх захирал

6. 2000-2012 онд Нийслэлийн боловсролын газрын Дэд даргаар тус тус ажилласан.

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар томилогдон ажилласан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Эрдэнэбат ажлаа хийж чадахгүй хусагдсанаа ойлгоогүй дүйнгэ нөхөр юм
2017/09/29 66.181.177.241
Мүүү
Энэ хүн ингээд ажилгүй болов оо Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга ч үгүй Төрийн нарийн ч үгүй Ийм эрсдэлээ мэддэггүй хаашаа нөхөр вэ Ингэж ч хүний тоглоом болох гэж дээ
2017/09/29 202.179.11.10
Зочин
Үүрэг гүйцэтгэгч томилгоо хийж болохгүй. Тушаал нь хүчингүй болно. Учир нь үүрэг гүйцэтгэгч гэж бичигдэх учраас. Бүх сайд, бүрэлдэхүүнийг бүхэлд нь өөрчлөх нь зөв гэдгийг л энэ үйлдлээрээ харуулж бна.
2017/09/28 183.81.169.79
Зочин
Нам дагаж сэм хуйвалдаж байгаад энэ албан тушаалд томилогдов. Намтарыг харьвал мэдлэг, ажлын туршлага их нимгэн нэгэн байна
2017/09/28 150.129.143.85
иргэн
7 хоноод л хугацаа нь дуусах байх даа
2017/09/28 103.9.90.194
зочин
болж л таараа. тэгвэл огцорсон шадар сайд яахаараа ЕС болдог юм.
2017/09/28 103.229.122.35
Maanag
Ene masnag bno bolohgui gej yugaa bodoh ve dee ah yu hii gene tuuniig hiine geed l suuj bgaa shuudee ES geh ner hundtei ajliig hamgiin amarhan ajil bolgoson erguu nohor nagts ahiin buynaar
2017/09/28 202.9.43.4
Багш
Огцорсон сайд томилгоо хийж болдог уу...
2017/09/28 66.181.160.89