Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Батлан хамгаалах яамны МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд ээлжит сургуулилт хийх үеэр осолдсон. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 алба хаагч гэмтсэний улмаас Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Ослын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа. Энэ хүрээнд онгоцны хар хайрцгийг ОХУ-ын Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох хорооны мэргэжилтнүүдээр уншуулахаар болсон байна.
“Ми-8”-ын хар хайрцгийг ОХУ-д уншуулна
2016-01-15 10:30:00