8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2017-09-28 08:26:11

Өнөөдөр  аргын тооллын 9 сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Суулга одтой, шар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл