8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-09-28 08:40:39

09:00 цагт: “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна. Хаана: НҮБ-ын байранд

09:00 цагт: Финляндын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Финляндын ФЛОМ байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар” ОУБ, “Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн ТББ-уудыг чадавхижуулснаар нийт сонсголгүй иргэдийг идэвхижүүлэх нь” төсөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба хувийн хэвшлийн үүрэг, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг “Хөвсгөл нуур” зочид буудалд зохион байгуулна.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Шастины нэрэмжит УГТЭ-ээс дэлхийн зүрхний өдөрт зориулж Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: БЗД-ийн шүүх дээр (КТМС-ийн ард байрлах) нэг жилийн өмнө Приус машины захиалга авч иргэдийг хохироосон иргэн И-ийн шүүх анхан шатны шүүх хэлэлцээр болно.

12:30 цагт: “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.

18:00 цагт:  " Book barter day " буюу ном солилцох өдөрлөг МЗХ-ны Залуус танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment