8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улс өрсөлдөх чадвараар бүс нутагтаа "СҮҮЛ" мушгилаа

2017-09-28 09:13:00

Монгол Улс Ази, Номхон Далайн бүс нутагтаа хамгийн сүүлд оржээ 

Швейцарийн Женевт төвтэй World Economic Forum байгууллага Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2017-2018 гаргасан байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи 10 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шаардагдах шинэчлэлийг хийж байгаа боловч, эдийн засгийн тогтвортой сэргэлт нь эрсдэлтэй хэвээр байгааг энэ жилийн тайлан харууллаа гэсэн байна. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд нийт 137 орныг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлснээс Монгол улс 101 дүгээрт жагссан байна.  
Өнгөрсөн жил Дэлхийн өрсөлдөх чадварын 2016-2017 оны тайлангаар манай улс 138 орноос 102-т жагсаж байсан билээ. Харин өнгөрсөн жил тэргүүлсэн улс орны тоонд Швейцарь, Сингапур, АНУ, Голланд, ХБНГУ, Швед, Их Британи, Япон, Хонг Конг, Финланд гэсэн арван улс тэргүүн байранд жагсаж байсан билээ. 

Харин энэ жилийн тухайд  өрсөлдөх чадвараар тэргүүлэгч орнуудад

1.    Швейцарь
2.    АНУ
3.    Сингапур
4.    Нидерланд
5.    Герман
6.    Хонг Конг
7.    Швед
8.    Британи
9.    Япон
10.    Финланд орлоо. 

Харин сүүлийн арван байранд голдуу Африкийн орнууд орсон байна. 

1.Венесуэл
2. Гайти
3. Бурунди
4.Серра Леон
5. Лесото
6. Малави
7.Мавритани
8.Либери
9. Чад
10.Мозамбик гэсэн орнууд сүүл мушгисан байна. 

Одоогийн байдлаар манай орон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар 2030 он гэхэд эхний 70 орны тоонд орно гэсэн зорилтыг тавиад байгаа талаар эдийн засагчид өнгөрсөн жил мэдээлэл хийж байсан. Гэхдээ эхний 70 орны тоонд ороход манай улсад маш их хугацаа орно гэдгийг та дээрх мэдээллээс анзаарсан болов уу. Яагаад гэхээр манай улс 2016 онд 102 дугаар байранд орж байсан бол 2017 он буюу энэ жил дөнгөж нэг байраар урагшилж 101 дүгээр байранд орсон байх жишээтэй. Энэ нь өрсөлдөх чадвараар бүс нутагтаа сүүл мушгисан гэсэн үг. Ази, Номхон Далайн бүс нутагтаа хамгийн сүүлд орсон байна. Дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг улсуудын тоонд Швейцарь, Сингапур, Америк гэх мэт улс багтдаг. Эдгээр орнуудтай харьцуулахад манай улс тун хангалтгүй үзүүлэлтэй байна. Сүүлийн жилүүдэд манай улсад нүүрлэсэн эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал мөн энэхүү үзүүлэлтэнд нөлөөлсөн байх магадлалтай. 
Улс орны өсөлтийг тодорхойлдог 12 үзүүлэлтээс манай орны хувьд хэдхэн үзүүлэлт дээр өнгөрсөн жил  бага зэргийн ахиц гарсан байсан. Тухайлбал макро эдийн засгийн орчин гэдэг үзүүлэлтээр 0,4 хувиар, дээд боловсрол мэргэжлийн сургууль, технологийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр 0,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан нь бусад оронтой харьцуулахад үлэмж хэмжээний ахиц гарсан байна гэсэн үг.

Харин энэ жилийн тухайд манай улс дэд бүтцээрээ 137 орноос 108 жагссаж байна. Харин Макро эдийн засгийн орчин 138 орноос  89-д 4.37, эрүүл мэнд ба анхан шатны боловсролоороо 138 орноос  85-д 5.59 жагсаж 1 байраар урагшилсан байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Аргагүй дээ.Улс төрчид дарга нар нь дандаа АТГ -т дуудагдаж байцаалгаж байдаг улс ийм байхаас өөр яахав. Баячууд нь дандаа төрөөс төрсөн гэдэг нь үнэн л юм байна л даа.
2017/09/28 202.5.196.34