Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт “....” ХХК-ийн ажилтан 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын 26-ны өдөр Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт “....” ХХК-ийн ажилтан 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдаж хөл, гар нь хугарч гэмтсэн аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж нь гэмтэл аваад Улаанбаатар руу хүргэгдэж байхдаа амиа алджээ.
25 настай залуу ковшийн дугуйнд дайрагдаж амиа алджээ
2017-09-28 11:07:15