8o
Улаанбаатар хот
mobile menu

Мишель Обама Трампыг дэмжсэн эмэгтэйчүүдийг зэмлэсэн байна

2017-09-28 11:44:00


АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжсэн эмэгтэй сонгогчидтой нүүр тулж байна. Цагаан ордныг орхиж явснаас хойш улс төрийн үйл явдалд оролцоогүй Мишель Обама Бостоны чуулган дээр үгээ хэлэв.
Өнгөрсөн лхагва гарагт болсон Inbound Бостон дахь маркетинг, борлуулалтын бага хурал дээр тэрээр “Хиллари Клинтоны эсрэг саналаа өгсөн  эмэгтэйчүүд өөрийн дуу хоолойны эсрэг саналаа өгсөн” гэж хатагтай Мишель хэллээ. Гэхдээ Мишель Обама ноён Трампыг сайн ажиллахыг хүсэж байгаагаа мөн энэ үеэр хэлсэн байна.  "Бид энэ оронд амьдардаг учраас Ерөнхийлөгчөө сайн ажиллаасай хэмээн хүсч байна.Тэр бол манай Ерөнхий командлагч, тэр үүнд сонгогдсон" хэмээн хэлжээ.  Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трампт ялагдсан хатагтайКлинтоныг дэмжсэн эмэгтэйчүүд 54 хувь байсан бол  цагаан арьст эмэгтэйчүүдийн 52% нь бүгд Трампт саналаа өгчээ.
Хатагтай Мишель Обама болон түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн жилийн сонгуулиар хатагтай Клинтоныг дэмжиж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл