8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш болох ИМАРТЫН НЭЭЛТЭЭР бараа бүтээгдэхүүнүүд 80 хүртэл хувиар ХЯМДАРНА

2017-09-28 12:57:00

Скай хайпермаркет" компани Солонгосын сүлжээ дэлгүүр “Имарт”-ыг Монголд нэвтрүүлээд нэг жилийн ойтойгоо золгож байна.

Тэд ойн босгон дээрээ III, IV хорооллын хэрэглэгчдэдээ бэлэг барихаар шийджээ. Өөрөөр хэлбэл “цоо шинэ” Имартын салбараа маргааш нээхэд бэлэн болсон байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүчдэд хийсэн хэвлэлийн хурлаараа мэдээлэв.

Хорооллын салбарт ийнхүү шинэ хайпермаркет нээгдсэнээр хүн амын нягтаршил ихтэй Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэд нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр тав тухтай орчинд хямд үнээр хүлээн авах боломжтой болж байгаа юм. 

“Имарт Хороолол” салбар нь нийт 250 авто машины зогсоолтой, 3500 м2 талбай бүхий бүрэн барааны хайпермаркет дэлгүүртэй аж.

Та амралтын өдөр, эсвэл чөлөөт цагаараа уг дэлгүүрт зочилсноор, гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, интерьер, шинэхэн хүнс, цахилгаан бараа, боловсруулсан хүнсний тасгуудаас сонголтоо хийхээс гадна, хамгийн олон төрлийн үйлчилгээг авах юм.

Өөрөөр хэлбэл дэлгүүр хэсэнгээ хооллож, амарч, цагийг зугаатай өнгөрүүлэх орчин энд бүрджээ.

Мөн зогсоолыг бүрэн шийдэж B1, B2 давхарт, гадна гээд нийт 250 авто машины зогсоолтой учир та тайван, тухтай үйлчлүүлж болох нь.

Түүгээр ч барахгүй “Event Zone” тасгаас улирлын хамгийн эрэлттэй бараа, цаг үеийн хямдрал урамшууллын бүтээгдэхүүнээ худалдан авах болно.

Мөн уг дэлгүүр нялх хүүхэдтэй гэр бүл, ээжүүдийн тав тухыг хүртэл бодолцжээ. Өөрөөр хэлбэл “Хүүхэд хуурайлах өрөө”-г тохижуулсан байна. 

Ээжүүд дэлгүүр хэсэнгээ энэ өрөөнд бяцхан үрсээ хөхүүлж, хооллож, хуурайлж болох аж. 

Хамгийн сонирхолтой нь Имартаар үйлчлүүлэхдээ та бүхэн дараах ЕСӨН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭГҮЙ авч сэтгэл ханамжийг эдлэх нь ээ.

“Имарт Хороолол”-ын нээлтийн ажиллагаа маргааш 10.00-11.00 цагийн хооронд болох бөгөөд 11.00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм.  

Нээлтэд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч С.Гантогоо, Морин хуур чуулга, “Монголын хүүхдийн ордон”-ы авьяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх аж.

Дашрамд хэлэхэд, Та нээлтийн хямдрал, урамшуулал дүүрэн шинэ салбарыг зорин ирж худалдан авалт хийгээд Имарт Эко тор, Имарт дугуйтай цүнх зэргийг бэлгэнд авах нь. 

Мөн 300 орчим төрлийн бүтээгдэхүүнийг 80 хүртэл хувиар хямдруулах юм байна.

Тухайлбал,

  • Эхний 50 мянган үйлчлүүлэгчдэд 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд Имарт эко торыг,
  • 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 10 мянган үйлчлүүлэгчдэд Имартын дугуйтай цүнх бэлэглэх ажээ.

Цоо шинэ Имартын нээлт болоход нэгхэн хоног үлдлээ!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZDN
YAG HAAN YUM BE?
2017/09/28 182.160.35.9
Би
Манай гэрийн ойролцоо том сайхан дэлгүүртэй болсондоо баяртай байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
2017/09/28 150.129.140.86