“Playboy” олон улсын насанд хүрэгчдийн сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн байна. "Playboy Enterprises Inc"-ийн мэдээллээр тэрбээр гэртээ амар тайван амьдарч байгаад байгалийн жам ёсоор өөд болсон хэмээн зарлажээ.
Hefner нь Playboy сэтгүүлийг 1953 онд гэртээ гал тогоондоо хэвлүүлж эхэлсэн түүхтэй. Тус сэтгүүл нь дэлхийн хамгийн том борлуулалттай эрчүүдэд зориулсан сэтгүүл болж, сард долоон сая хувь борлогдсон. Түүний хүү Күүпер “Хефнер аавыгаа "онцгой, үр нөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, соёлын анхдагч" гэж хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн тэрбээр аавыгаа чөлөөт үг хэлэх, иргэний эрх, бэлгийн эрх чөлөөний хамгаалагч хэмээн хэлжээ.
Hefner-ийн хаалтай сэдвээр гаргадаг тус сэтгүүлийг ЖСАХ-ийн хуулиар хориглож магадгүй цаг үед ч тэрээр үүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт нэр хүндтэй болгож чадсан юм.