Маргааш УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах тов гарсан байна. Ирэх даваа гаригт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Бүлгийн хурлаар намрын чуулганы нээлт, тухайн өдөр хэлэлцэх Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцах бололтой. Намын бүлгийн хуралдааныг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд хийхээр төлөвлөж байна.