Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус IX хурал цаг үеийн асуудлаар өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. Тус холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газар, холбогдох яамдуудаас шаардсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлээгүйн зэрэгцээ, улсын төсөв хэлэлцэх хугацаа ойртож байгаатай холбогдуулан дараагийн шатны тэмцлийн арга хэмжээ авахаар шийдвэрлэж, "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардсан түр хороо”-г байгуулжээ. Энэхүү түр хороо нь Улаанбаатар хот болон аймгийн ҮЭ-ийн холбоодын төлөөллийг оролцуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эмч нар жагсаал зохион байгуулна
2017-09-28 17:55:00