Өнөөдрийг “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбайд Улсын гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэж, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Зөвлөгөө 12.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.
Өдөрлөгийг ЭМЯ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “ХААН” сан, нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбоо хамтран зохион байгуулах юм байна.