Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх энэ сарын хуваарийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүргийн Хонхор орчмоор 11:00-17:00 цагийн хооронд, Сонгино хайрхан дүүргийн 16-р хороо Өнөр хороолол 24, 25, 26, 34 Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор 10:30-18:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
2017-09-29 09:54:10