УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилохыг дэмжсэн байна. МАН-ын Бага хурлаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохоор, олонхийн саналаар шийдсэн билээ. Үүний дагуу У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, зөвшилцлийнхөө хариуг авсан. Харин одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар хуралдана. Ингэснээр УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд Ерөнхий сайдыг батламжлах юм.
Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ
2017-09-29 12:24:00