УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болж байна. Тус хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх үг хэллээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлэхдээ "Би төрийн албыг бужигнуулахгүй.Гэхдээ хууль зөрчин хахууль өгч дарга болсон байж болзошгүй нөхдүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй. Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмнэ. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэдэг үг байдаг.Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй" хэмээн хэллээ.