Энэ оны нэгдүгээр сард УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд ахмадын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан нэмэгдүүлнэ гэж заажээ.
Тиймээс Засгийн газар дээрх заалтыг үндэслэн ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн гаргасан бөгөөд уг шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэхдээ өндөр тэтгэвэртэй иргэдийнхийг бага, бага тэтгэвэр авдаг ахмадуудынхыг ахиухан нэмэх гэнэ. Тэтгэврийг дунджаар 10 хүртэл хувиар нэмэх бодлого барьж байгаа аж. Улсын хэмжээнд 280 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байгаа бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн нэмэгдэлд 162,5 тэрбум төгрөг зарцуулах саналаа Сангийн яаманд хүргүүлжээ.
Тэтгэвэр нэмэхэд 162,5 тэрбум төгрөг зарцуулна
2017-09-29 13:35:42