Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат хэлэхдээ “Бид нарыг шоронд хиймээр байвал хийгээрэй. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ шүү, та нартай. Хайрцаглаад оршуулчихаж чадахгүй байлгүй дээ. Та нарын зөв зүйлийг дэмжинэ. Харин буруу зүйлийг шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана. Монгол Улсын Ерөнхий сайд байна гэдэг хүссэн хүн бүхний хийдэг ажил биш шүү, амаргүй ажил шүү” хэмээн хэллээ.