8o
Улаанбаатар хот
mobile menu

"Байгалийн баялаг бол Монголын ард түмний баялаг, энэ бол миний амьдралын философи"

2017-09-29 13:35:00

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн.  Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх болон, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхиий сайд асан Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан зарим нэг сайд нэлээд ширүүн үг хэллээ. Харин Ж.Батзандан, О.Баасанхүү гишүүн нар хууль хяналтын байгууллагын дарга нараа яаралтай солихыг шаардаж, муу нэртэй нэг л сайд танхимдаа оруулбал, бузартана шүү хэмээн санууллаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй

  •  Би төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлэх гэж Ерөнхий сайд хийхгүй.
  •  Засгийн газрын гадаад, дотоод өр 24 их наяд төгрөгт хүрсэн. 2018 он гарангуут Чингис бондын 500 сая доллар, Дим Сам бондын 161 сая долларын өрийг төлөх ёстой. Өрийг хэрхэн төлөх талаар Сангийн яам болон бусад холбогдох  байгууллагууд ажиллаж байгаа, үүнийг үргэлжлүүлнэ.
  • Би төрийн хуулийн хүрээнд ажиллана. Энэ бол миний Ерөнхий сайдаар ажиллах гол зарчим гэж ойлгож болно.
  •  Би ард түмэндээ үнэнээ хэлнэ. 
  • ОУВС-тай байгуулсан гэрээ хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.
  • Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэхээр 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.
  • Байгалийн баялаг бол Монголын ард түмний баялаг байх ёстой. Энэ бол миний амьдралын философи. 
  • Монголчууд бид хол замд хос морьтой явдаг. Үүнтэй адил дан уул уурхайгаас хамаарсан биш мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй ,хүнсээ гадаадад экспортлох боломж бидэнд байгаа.
  • 60 тэрбумын  асуудлыг АТГ, цагдаа, прокурорт шалгаж буй учир энэ талаар хэлэх юм алга.
  • Монголын төрийг муухай харагдуулдаг авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ. 
  •  Багш нарын цалингийн талаар бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Боломжтой бол 50, 100 хувь нэммээр байна. Тийм боломжийг олж харсан бол надад хэлээд аль! Би дуртайяа хамтарч ажиллая.
  • Хүүхдийн мөнгийг 2018 онд 100 хувь олгоно гэж худлаа амлаж чадахгүй. 2020 он хүртэл маш бага хугацаа үлдлээ. 
  • Энэ хугацаанд би хоосон улс төржихийг хүсэхгүй байна.
  • Би төрийн албыг бужигнуулахгүй. Хууль зөрчсөн, авлига өгч авсан, сахилга хариуцлагагүй,төрийн ажлыг хийдүүлдэг хүмүүсийн толгойг илээд суухгүй. 
  • Надад ямар нэгэн айдас алга.
  • Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй.  Битгий шахаж шаардаарай.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nyam
Baigaliin baylag ard tumnii umch gej undsen huuland baidag yum bilee odoo bol heden humuusiin umch bolson gej boddog !!!!
2017/09/30 66.181.176.155
  • Recent
  • Most Read
  • Most Comment