8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цохилт” тусгай арга хэмжээ эхэлсэн байна

2017-09-29 15:49:37

Нийслэлийн цагдаагийн газраас гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цохилт” тусгай арга хэмжээг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн VII хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Хаш-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч С.Цэнд-Аюуш, тус хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан нар автомашины гурвалжин цонхыг хагалан эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Muusain novshnuud yaj ingej hunii hodolmorloj olson mongooroo avsan ed zuilsiig hulgail evdelj chadaj bnaa maluud
2017/09/29 27.223.209.241