8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын бүлэг Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжиж, Замын цагдаад "салаавч" өгсөн жолоочийг 80 мянгаар торгосон өдөр

2017-09-29 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Яаруу таамаг ба ядарсан арга

Энэ сарын 25-ны өдөр МАН-ын IX Бага хурал хуралдаж гишүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийг дэмжиж, Ерөнхий сайд хэн болох бэ гэсэн асуултад хариулт өгөв.  Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг дэвшүүлэхээр  Бага хурал дээр хэлэлцсэн юм. Бага хурлын  санал хураалтад МАН-ын 294 гишүүн оролцож, үүнээс Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх 63.9 хувь, Ө.Энхтүвшин 34.4 хувь, Н.Энхболд 1.7 хувийн санал авсан юмИнгэснээр дараагийн Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нэр сонгогдсон юм.

Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг ирэх сарын 5-ны өдөр томилно.Тухайлбал, намрын чуулган нээлтээ хийх өдөр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад батламжилна. Ингэж байж Ерөнхий сайдын ажил үүрэг батжиж, үйл хэргээ эхлүүлнэ. Мөн танхимаа бүрдүүлэх учиртай.

Гэтэл Бага хурлын дүн гарснаас хойш Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газрын дүр зураг, дараагийн сайд нарын нэрс тодорхой боллоо, ил боллоо гэх мэт таамаг бүхий худал мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Энэ мэдээлэл цахим орчинд ч тархаад байна. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд болох гэж байна гэсэн мэдээлэл ч цацагдаж эхэлсэн. Өөр бусад гишүүд ч сайд болох тухай яриа гарч байна.

Угтаа бол Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа өөрийн танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-аар хэлэлцэж батлах учиртайЗарим сайд нар тодорсон, зарим нь тохиролцож байгаа гэх мэтээр таамаг дэвшүүлж худал мэдээлэл гаргах нь хэнд ашигтай бэ. Юунд хэрэгтэй бэ.

Энэ таамаг, худлаа мэдээлэл санаандгүй юм шиг хэрнээ санаатай хэн нэгний захиалгат мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

"Байгалийн баялаг бол Монголын ард түмний баялаг, энэ бол миний амьдралын философи"

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн.  Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх болон, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхиий сайд асан Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан зарим нэг сайд нэлээд ширүүн үг хэллээ. Харин Ж.Батзандан, О.Баасанхүү гишүүн нар хууль хяналтын байгууллагын дарга нараа яаралтай солихыг шаардаж, муу нэртэй нэг л сайд танхимдаа оруулбал, бузартана шүү хэмээн санууллаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

НАДААС БОЛОН МИНИЙ БАЙГУУЛСАН КАБИНЕТИЙН ГИШҮҮДЭЭС ХУУЛЬ БУС ЮМ БИТГИЙ ХҮСЭЭРЭЙ

  •  Би төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлэх гэж Ерөнхий сайд хийхгүй.
  •  Засгийн газрын гадаад, дотоод өр 24 их наяд төгрөгт хүрсэн. 2018 он гарангуут Чингис бондын 500 сая доллар, Дим Сам бондын 161 сая долларын өрийг төлөх ёстой. Өрийг хэрхэн төлөх талаар Сангийн яам болон бусад холбогдох  байгууллагууд ажиллаж байгаа, үүнийг үргэлжлүүлнэ.
  • Би төрийн хуулийн хүрээнд ажилланаЭнэ бол миний Ерөнхий сайдаар ажиллах гол зарчим гэж ойлгож болно.
  •  Би ард түмэндээ үнэнээ хэлнэ. 
  • ОУВС-тай байгуулсан гэрээ хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.
  • Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэхээр 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.
  • Байгалийн баялаг бол Монголын ард түмний баялаг байх ёстой. Энэ бол миний амьдралын философи. 
  • Монголчууд бид хол замд хос морьтой явдаг. Үүнтэй адил дан уул уурхайгаас хамаарсан биш мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй ,хүнсээ гадаадад экспортлох боломж бидэнд байгаа.
  • 60 тэрбумын  асуудлыг АТГ, цагдаа, прокурорт шалгаж буй учир энэ талаар хэлэх юм алга.
  • Монголын төрийг муухай харагдуулдаг авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ. 
  •  Багш нарын цалингийн талаар бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Боломжтой бол 50, 100 хувь нэммээр байна. Тийм боломжийг олж харсан бол надад хэлээд аль! Би дуртайяа хамтарч ажиллая. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Ц.Баатархүү: Эрх баригчид албан тушаалынхаа асуудлыг шийдэж чадахгүй байна

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр албан ёсоор ажлаас нь чөлөөлсөнҮргэлжлүүлэн НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдсан боловч НИТХ-ын даргад нэр дэвшсэн төлөөлөгч Д.Баярсайхан болон С.Амарсайхан нарын санал тэнцсэнУлмаар Нийслэлийн МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. Тус хугацаа өнөөдөр дуусгавар болж, НИТХ-ын даргын санал хураалтыг өнөөдөр явуулах ёстой байсан. Гэтэл өчигдөр Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар “НИТХ-ын Ажлын албанаас бидэнд танай намын бүлэг өөрсдөө дотооддоо завсарлага дууслаа гэж үзвэл маргааш /2017.09.28/ хуралдахад бэлэн гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байдаг. Манай бүлэг өнгөрсөн баасан гаригийн 17:05 цагт завсарлага авсан. Ингээд хуулийн дагуу тооцож үзэхээр ирэх даваа гаригийн өглөө буюу аравдугаар сарын 2-нд тав хоногийн хугацаа дуусна. Манай намын хоёр төлөөлөгч чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөж, санал тэнцсэн болохоор нам дотроо асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. 


Тэгвэл энэ талаар Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Ц:Баатархүүгээс бүлгийн байр суурийг тодрууллаа. Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ “Өнөөдөр НИТХ-ын даргын санал хураалтыг явуулах ёстой. Гэтэл Нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс ирэх даваа гаригт хэлэлцэнэ гэж байна. МАН-ын бүлэг өнөөдөр албан ёсоор хуралдаанаа эхлүүлсэний дараагаар завсарлага авах ёстой. Өнөөдөр хуралдаан үргэлжлэх ёстой. 10 дугаар сарын 05-ны дотор ирэх оны Нийслэлийн үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Нийслэлийн 2018 оны төсөв, утаа агаарын бохирдол, өвөлжилтөө ярих ёстой. Гэтэл эрх баригчид албан тушаалынхаа асуудлыг шийдэж чадахгүй байна. Өнөөдөр нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө гацчихаад байна” хэмээн хэллээ. Нэмэлт мэдээлэл дуулгахад өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын даргад нэр дэвшсэн Д.Баярсайхан болон С.Амарсайхан нар дахин нэр дэвшиж өрсөлдөнө. Ирэх нэг дэх өдөр НИТХ-ын даргын саналт хураалтад дахин тэнцэх юм бол дахин санал хураалтад заалнаас хэн ч нэр дэвшиж болох хуулийн заалттай юм байна. 
 

Бичлэг: Замын цагдаад "салаавч" өгсөн жолоочийг 80 мянгаар торгож, зөрчлийн 3 оноог хасчээ

 Төрийн цагдаа руу "Салаавч" гаргасан түрэмгий зантай нэгэн этгээдийн бичлэг интернэт орчиноор түгээд байна. Албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдааг доромжилж,"салаавч"  өгч байгаа мөн машины улсын дугаар нь тус бичлэг дээр бичигдэн үлдсэн байна. Тус бичлэгийг үзсэн  Хуульзүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү. Хуулийн дагуу арга хэмжээ авч та бүхэнд мэдээлнэ" гэсэн байна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мөн тус бичлэгийг шэйрлэж "даварсан гарт,,," хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Сошиал ертөнцөд явж байгаа мэдээллээр тус залууг УИХ-ын Д.Сарангэрэлийн төрсөн хүү  мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын төрсөн дүү гэсэн янз бүрийн мэдээлэл гарч байна.  Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус танхай үйлдэл гаргасан жолооч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын  охинтой нь сууж байгаад салсан нэгэн бөгөөд "Экокапитал" ББСБ-ын эзэн Б.Баяртогтох гэх эрхэм юм байна. Тэрбээр "Эрдэнэс таван толгой" ХХК-д ажиллаж байгаад ажлаас халагдсан  нэгэн аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Тэтгэвэр нэмэхэд 162,5 тэрбум төгрөг зарцуулна

Энэ оны нэгдүгээр сард УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд ахмадын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан нэмэгдүүлнэ гэж заажээ.

Тиймээс Засгийн газар дээрх заалтыг үндэслэн ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн гаргасан бөгөөд уг шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэхдээ өндөр тэтгэвэртэй иргэдийнхийг бага, бага тэтгэвэр авдаг ахмадуудынхыг ахиухан нэмэх гэнэ. Тэтгэврийг дунджаар 10 хүртэл хувиар нэмэх бодлого барьж байгаа аж. Улсын хэмжээнд 280 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байгаа бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн нэмэгдэлд 162,5 тэрбум төгрөг зарцуулах саналаа Сангийн яаманд хүргүүлжээ.

Хилийн боомтууд дөрөв хоног амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2017 оны 10 дугаар сарын 1,2,3,4-ний өдрүүдэд  Хятад Улсын Үндэсний баяр болон Намрын баярын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shudraga irgen
80 r torgosnos nabsaital zod zalusaa sn nudelj togtoj ab.
2017/09/29 103.26.195.7
Зочин
Ээ хөөрхий 80000 торгоо юу арай үгүй блгүй дээ
2017/09/29 59.153.114.120
  • Recent
  • Most Read
  • Most Comment