Замын цагдааг хэл амаар доромжилж, зүй бус үйлдэл гаргаж сүрдүүлсэн Б.Баяртогтох гэгчийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Танхайрагч этгээд тухайн үед цагдаагийн ажилтан тусгай дуут дохиог шалгах гэж зогсоосон бөгөөд 1793 УБҮ дугаарын автомашины жолооч шалгуулах гэсэн боловч өөрийгөө эзэн нь гэж танилцуулсан залуу шалгуулахыг эсэргүүцэн хэл амаар доромжилж дарамталсан байгаа юм.
1793 УБҮ улсын дугаартай уг автомашин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг байна. Банк санхүүгийн байгууллага дуут дохио ашиглах зөвшөөрөл авах эрхгүй бөгөөд Зөвхөн төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл ашигладаг байна.