8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гансүх нар Улсын дээд шүүхэд хандана

2016-01-15 08:30:00

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх 4,6 жилийн ял сонссон.Тэгвэл давж заалдах шатны хурал өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон. Шийдвэрээр Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээхээр болсон.  Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын гурван иргэнд нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах шийдвэрийг ч хэвээр үлдээсэн байна. Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон. Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон.Тэгвэл өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Гансүх нар Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа аж.  Одоогоор шүүх хурлын тов тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment