Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор асан Х.Тамир ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд дахин шалгуулахаар прокурорт шилжүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн “Мөрдөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.
Х.Тамир нар хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан, албан үүрэгтээ хайнга хандсан, 15,8 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон өмнө нь 5-6 жилийн хорих ял шийтгүүлсэн билээ.
Хэргийг эргэн сануулбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.
Прокуроруудын хэргийг шалгахдаа мөрдөгчид хууль зөрчсөн гэв
2017-09-30 15:20:00