Ирэх амралтын өдрүүдэд Бугат сумын нутагт болох 18 дахь удаагийн "Бүргэдийн баяр" арга хэмжээ болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж байна. Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үйл ажиллагаанд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцож байгаа аж.
Албаны хүний өгсөн мэдээллээр энэ удаагийн Бүргэдийн баярт 750 гаруй гадаадын жуулчин оролцохоор онгоцны тийз захиалсан байна.