8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

2017-10-02 08:18:53

Өнөөдөр аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 12, Тооно одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment