8o
Улаанбаатар хот
mobile menu

Америк эмэгтэй олон жил Монгол охиныг гэртээ хорьж байсан нь илэрчээ

2017-10-02 10:05:00

АНУ-ын Индиана мужийн оршин суугч Мэри Хеллэр гэх эмэгтэй гэртээ өсвөр насны хоёр охиныг олон жилийн турш хорьж байсаныг цагдаагийнхан илрүүлжээ. Мэри Хеллэр хэмээх энэ эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна. Сэжигтэний гэрт өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. 
Сэжигтэн  19 ба 15 настай охидыг багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна. Охид маш их турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Одоо тэднийг Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ.
Тэдний ойролцоо амьдарч байсан нэгэн эмэгтэй анх охидын талаар дуудлага өгчээ. Охидын амьдардаг өрөөний цонхыг цаасаар хаасан байсан бөгөөд нэг өдөр Мэри Хеллэр охидыг түргэн хоолны газар дагуулан орсон аж. Охид түргэн хоолны газар орохдоо хоол хэрхэн захиалахаа мэдэхгүй байхаас гадна маш бага идэж байсан нь эмэгтэйд сэжигтэй санагдаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Wane TV, Fox59

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi
Mongol hyatadvgeed bichchihsen bna oo
2017/10/03 66.181.187.95
irgen
medeend mongol gej helsengui, herev mongol gej medsen um bol ter hyyhdee olj avchraach, er ni gadnii orond hyyhed orgyyldeg asuudliig zogsoo !!!! Mongol ulsad hyn ilyydeegui !!!!
2017/10/02 62.167.114.16
cochin
http://fox59.com/2017/09/29/court-docs-indiana-woman-failed-to-feed-girls-kept-them-confined-in-home-for-years/
2017/10/02 103.229.123.32
Зочин
Хятад Монгол гэж тус мэдээнд огт хэлээгүй байна!!! Үндэслэлгүй нэмэлт мэдээлэл зохиож хоол олж идэхээ болиоч.
2017/10/02 122.201.27.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment