Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг аравдугаар сарын 09-ний өдөр хүртэл завсарлага авлаа. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшиж байгаа билээ.
НИТХ-ын даргыг сонгох хурал дахин хойшиллоо
2017-10-02 12:56:00