Азийн сан, Сант марал сантай хамтран “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох (SPEAK)” судалгааг 18 дахь удаагаа хийжээ. Иргэд авлигад хамгийн их өртсөн байгууллага, салбараар 11 жилийн туршид газрын алба, улс төрийн нам, Засгийн газар, УИХ болон уул уурхайн салбарыг нэрлэсэн байна. Азийн сан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” судалгааг Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан насанд хүрсэн иргэдээс ганцаарчилсан ярилцлага авах хэлбэрээр хийдэг аж.
Авлигад идэгдсэн байгууллагаар УИХ, Засгийн газрыг нэрлэсэн байна
2017-10-02 15:08:02