8o
Улаанбаатар хот
mobile menu

Дараах албан тушаалтан оффшор данс нээж болохгүй

2017-10-02 18:15:00

Оффшор бүсэд мөнгө 77 бол түүнийгээ татах 49 хоногийн хугацааг Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн. Тэгвэл оффшор бүс гэдэгт ямар улс, ямар газар нутгийг хамруулан ойлгох тухай Засгийн газраас батласан 244 -р тогтоолын хавсралтыг хүргэж байна.

Мөн нийтийн албан тушаалтан гэдэгт ямар албан тушаалууд хамаарах вэ гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд заасан байдаг байна. 

Өөрөөр хэлбэл энэ хуульд зааснаар бол нийтийн албан тушаалтанд:

– төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

– төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

– олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий

– улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

– Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

– бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

– эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.

– Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн нарыг Нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Эдгээр албан тушаалтнууд Засгийн газрын тогтоолын хавсралтанд дурьдагдсан жагсаалт бүхий улс орнуудад оффшор данс нээлгэж болохгүй гэсэн үг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment