8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлээ бус, эрх ашгаа бодсон НИТХ-ын завсарлага

2017-10-03 08:30:00

НИТХ-ын арваннэгдүгээр хуралдааныг өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр хуралдаж даргаа сонгох товтой байсан. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшиж байгаа.

Гэтэл хуралдаан эхэлмэгц НИТХ дахь МАН-ын бүлгээс долоо хоногийн завсарлага авч хуралдааныг дахин хойшлуулав. Ингэснээр хурал хойшлогдож ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 9-нд 10:00 цагаас хуралдахаар боллоо.

МАН-ын бүлэг “дотоод асуудлаа шийдвэрлэж чадаагүй учир дахин завсарлага авах болсон” гэв. Уг нь НИТХ-ын даргыг сонгох тус хуралдаан есдүгээр сарын 22-нд эхэлсэн. Тухайн үед санал хураах хурал хаалттай горимд шилжиж, нууц санал хураалт явуулснаар НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын санал тэнцсэн.  Тиймээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан бөгөөд өчигдөр завсарлагын хугацаа дуусан хуралдаан эхэлсэн ч дахин долоо хоногоор хойшлууллаа. Хэрвээ завсарлагыг сунгах шаардлага байгаа бол НИТХ дахь МАН-ын бүлэг одоогийн дэгт заасны дагуу хууль, дэгээ мөрдөөд завсарлагыг сунгах хүсэлтэй байгаагаа хуралдааныг эхлүүлсний дараа мэдэгдэх ёстой аж. Гэтэл завсарлага сунгах, нэмж авах талаар ямар нэгэн зүйлийг илэрхийлэхгүйгээр өчигдрийн хуралдааныг хойшлуулсан байна.

Дүрмээрээ бол 2018 оны Нийслэлийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 5-ны дотор өргөн барих учиртай. Ирэх 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой.  Нийслэлийн төсөв, агаарын бохирдол, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байтал ийнхүү хурлыг хойшлуулсан нь шалтгаантай гэх мэдээлэл гарч байна. 

Эх сурвалжийн мэдээлснээрНИТХ дахь МАН-ын бүлэг тохиолцоонд хүрээгүй байгаа аж. Мөн 60 тэрбумынхан, Ц.Сандуйгийн багийнханд шинэ, эрч хүч бус харин өөрсдийнх нь гарын аясаар хөдөлж байх дуулгавартай нэгэн л хэрэгтэй гэнэ. Тиймээс л дахин санал хураалтын хугацааг хойшлуулж, завсарлага авч цаг хожих оролдлого, арга ч байж болохыг үгүйсгэхгүй.

60 тэрбумынхан, МАНАН-гийнхан НИТХ хурал шинэ удирдлагатай болно. Бүтэц зохион байгуулалт ч өөрчлөгдөнө. Энэ үеэс эхлэн тэдний хууль бус бусармаг үйлдлүүд илчлэгдэхвий гэхээс айж цаг хожиж, гацааж  байгаа бололтой.

Намрын сүүл сар шутварч, өвлийн эхэн сар хаяанд ирсэн энэ цаг үед даргаа сонгож, нийслэлчүүдийн өвөлжилтийн байдал, ирэх онд бодлого, чиглэлийн хэлэлцэх байтал сандал суудлын төлөө тохиролцоонд хийж завсарлага авч байгаа нь харамсалтай. Энэ удаагийн завсарлага тийм ч таатаа бус, нийслэлээ бодоогүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө авсан завсарлага гэдгийг эх сурвалж онцолж байна. Үүнээс харахад нийслэлд өөрийн гэсэн бодлого, чиг зорилго алга. Цөөхөн хэдэн хүний шуналыг дарах мөнгөний “эх үүсвэр” болсон гэдэг нь харагдаж байна.

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
СЭХ
АМАРСАЙХАНААС ЗАЙГАА БАРИХГҮЙ НИЙСЛЭЛЧҮҮД БИД ОУЮНЫ УНДРААГИЙН БООЛ БОЛОХООС ГАДНА ОНЦГОЙ ШИГ ОЛОН САЙХАН ХҮМҮҮСЭЭ ОНГОЦНЫ ОСОЛД ОРУУЛНА. МАН-ЫН ДҮРМИЙН ДАГУУ НЭРИЙГ НЬ ТАТУУЛАХ ЁСТОЙ.4.2.5. Намын эв
2017/10/03 124.158.124.142
зочин
За та минь тэр матар шиг эмээг л битгий сонгоорой муухай ,за эмээ уучлаарай
2017/10/03 66.181.177.241
  • Recent
  • Most Read
  • Most Comment