8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар "Оффшор бүс"-ийн жагсаалтыг баталлаа

2017-10-03 08:44:00

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанаар баталсан. Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтсон. Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна. Үүнд:

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.  

Дараах албан тушаалтан оффшор данс нээж болохгүй

Мөн нийтийн албан тушаалтан гэдэгт ямар албан тушаалууд хамаарах вэ гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд заасан байдаг байна. 

Өөрөөр хэлбэл энэ хуульд зааснаар бол нийтийн албан тушаалтанд:

– төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

– төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

– олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий

– улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

– Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

– бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

– эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.

– Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн нарыг Нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Эдгээр албан тушаалтнууд Засгийн газрын тогтоолын хавсралтанд дурьдагдсан жагсаалт бүхий улс орнуудад оффшор данс нээлгэж болохгүй гэсэн үг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Олон улсад зарлагдсан Австри, Сингапур зэрэг улс алга. Зайлшгүй нэмэх шаардлагатай
2017/10/03 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment