Турк улсын Измир хотноо өнгөрсөн есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос 13 дахь зохион байгуулжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын албаны баг тамирчид оролцож, хүрэль медаль хүртжээ. Тодруулбал, манай баг тамирчид байлдааны тархалтын тэмцээний төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог аж. Тэд өнөөдөр 10.00 цагт эх орондоо ирнэ.