Замын цагдаа руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал өнөөдөр болно. Иргэн Ц.Баярцогтыг шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүндэтгэж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг шалгаж байгаа нь энэ аж. Уг үндэслэл нь хуулиараа бол 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй ажээ.
Замын цагдаа руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ
2017-10-03 09:26:59