8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын сурагчдын холбоо мэдээлэл хийнэ

2017-10-03 09:32:10

09:00 цагт: Сэтгүүлчдийн ёс зүйн форум Туушин зочид буудалд болно.

09:00 цагт: ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 50 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хурал болно. Хаана: The CORPORATE hotel Convention center

09:00 цагт: ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" тохиож байна. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг "Улаанбаатар смарт карт" ХХК хамтран зохион байгуулахаар болжээ. Хаана: ЦССҮТ-ийн байранд (2 дугаар эмнэлэгийн хашаанд зүүн хойно) эхэлнэ.

10:00 цагт:  "Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017" чуулга уулзалтын "Blue Sky" зочид буудлын Diamond заланд болно.
 
10:00 цагт: Онцгой байдлын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртлээ. Энэхүү түүхт амжилтыг бүтээсэн тамирчид маргааш эх орондоо ирнэ. Хаана: Чингис хаан онгоцны буудалд

11:00 цагт: Багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал Монголын залуучуудын холбооны 104 тоотод зарлаж байна.

11:00 цагт: Дэлхийн ахмадын насжилт, Монгол Улс дахь насжилтын байдал, Хууль эрх зүйн орчин, ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд хийх ажлын талаар Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг нарын албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Монголбанк  бүх нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих "Санхүүгийн боловсрол" аяныг улс орон даяар хэрэгжүүлэхээр боллоо. Аяны нээлтийн арга хэмжээ Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Үндэсний "СоСо" брэндийн бэлэн хоол үйлдвэрлэгчид Засгийн газарт хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.

17:00 цагт: Ес дэх удаагийн Бодибилдинг Фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан хэвлэлийн бага хурал Holiday Inn зочид буудлын 1-р давхарын Хурлын зааланд болно.

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр чуулган” болно Уг чуулганд Монгол Улсын хувь нэмэр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бүхий л салбаруудын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөллүүд, мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг 250 гаруй талууд оролцоно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment