
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид өнгөрсөн шөнө мөрийтэй тоглодог этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, барьжээ. Тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн паб-д хэсэг бүлэг хүмүүс тоглож байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан авчээ.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

