
АН-ын бүлэг өнөөдөр өглөө ээлжит бусаар хуралдсан. Тус хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож, санал бодлоо солилцсон байна. Үүний дараа АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр АН-ын бүлэг "Шинэ Засгийн газарт АН-ын зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багийг дэмжинэ гэдэгт санал нэгдлээ. Гэхдээ асуудал тодорхой байх ёстойг анхааруулсан. Дан болон давхар дээлний асуудал яригдаж эхэллээ. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын асуудалд шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш байгаа. Тиймээс ерөнхий чиг үүргийн яамдын давхар дээлний асуудлыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна" хэмээн хэллээ.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

