8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзэв

2016-01-15 13:50:00

  Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тодотголыг хэдийд оруулж ирэх, эх үүсвэрийг  хаанаас олох, Хүний хөгжил сангийн орлого, зарлага нь ямар байгаа талаар хэлэлцлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  гишүүдийн асуултад хариулахдаа, хүүхдийн мөнгийг тогтвортой, ямар нэг чирэгдэлгүй олгож ирсэн бөгөөд цаашид хүүхдийн мөнгө  хуулиар тогтоосон хугацаанд  хэвийн олгогдоно гэдгийг хэллээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн  57 нь буюу 90.5 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл