Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болно. Хуралдаан 09.30 цагаас эхлэн шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
Тодруулбал, Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ.
Иймээс уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудал хуралдана.