8o
Улаанбаатар хот
mobile menu

“Путонхуа” бүрэн дунд сургууль сурагчдын нэг өдөр арга хэмжээ зохион байгууллаа

2017-10-03 16:06:00

Олон Улсын багш нарын баяр болон Монголын багш нарын баярыг тохиолдуулан зохион байгуулагдсан “Путонхуа” бүрэн дунд сургуулийн сурагчийн нэг өдрийн үйл ажиллагаа

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ерөнхий Боловсролын “Путонхуа” бүрэн дунд сургууль нь Олон Улсын багш нарын баяр болон Монголын багш нарын баярыг тохиолдуулан  “Сурагчийн Нэг Өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь 2017 оны 10-р сарын 02-ны өглөөний 0800 цагаас 1400 цаг хүртэл буюу 6 цагийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ өдөр 0800 цагаас 1230 цагийн хооронд физикийн Ж.Туяа багштай хамт олон сургуулийн нийт багш, удирдлагуудын оронд багш болж хичээл сургалтын үйл ажиллагаа амжилттай явууллаа. 

Мэргэжлийн багш

Албан тушаал

Сурагч багш

Орсон хичээл (үйл ажиллагаа)

1

Л.Эрдэнэцэцэг

Захирал

Мөнхдэлгэр

-

2

Д.Мөнхжаргал

Сургалтын менежер

Болдбаатар

-

3

Т.Мөнхжин

Дотоод хяналтын менежер

Замилан

-

4

ЭБолортуяа

Захирлын нарийн бичиг

Түшиг

Зохион байгуулагч багш

5

Э.Баттулга

Нийгмийн ажилтан

Мягмардорж

Зохион байгуулагч багш

6

У Чунь Яань

Хятад хэлний багш

Мөнхбазар

Хятад хэл

7

Б.Аззаяа

Сургалтын деспичер

Эрдэнэсүх

Сургалтын деспичер

8

Э.Баттулга

Биологийн багш

Мөнх-Эрдэнэ

Биологи

9

Б.Очирмаа

Газарзүй биологийн багш

Урансүндэр

Газарзүй

10

Т.Өлзийтогтох

Монгол хэлний багш

Ууганзаяа

Монгол хэл

11

Н.Хонгорзул

Хятад хэлний багш

Баттогтох

Хятад хэл

12

Н.Дашдаваа

Математикийн багш

Санчир

Математик

13

Д.Тунгалаг

Англи хэл

Саруулбуян

Англи хэл

14

Т.Ган-Эрдэнэ

Түүх, нийгмийн ухаан

Баярцэцэг

Түүх, нийгмийн ухаан

15

Ж.Туяа

Математик, Физикийн багш

Номунзул

Физик, математик

16

Б.Мөнх-Эрдэнэ

Хөгжим, бүжгийн багш

Батхангай

Хөгжим, бүжиг

 

Тус үйл ажиллагааны үеэр багш болсон сурагчдыг дараах хүснэгтэнд оруулав.

Мөн түүнчлэн газарзүйн Б.Очирмаа багшийн удирдлаган дор “Путонхуа” сургуулийн 6-12-р ангийн нийт сурагчдын багш нарын баярыг тохиулдуулан зохион байгуулсан урлагийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

 Тус тоглолт нь 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн 1230-1400 цагийн хооронд тус сургуулийн урлагийн танхим болох 202 тоот танхимд амжилттай зохион байгуулагдсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл