
МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян эхлүүлээд байна. Энэ аяны гарааг эхлүүлэн Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтэстэй хамтран “АБТЭМА”, “Прогресс транс”-ын гүний гаалийн хяналтын бүсэд Япон Улсаас импортоор орж ирж буй автомашинуудаас түүвэрлэн нийт 63 автомашинд цацрагийн хэмжилт хийжээ. Цацрагийн хэмжилтээр автомашинуудад цацрагийн бохирдол илрээгүй байна. Цацрагийн хэмжилт үргэлжилж байна.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

