8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх орноосоо дүрвэн гарсан монгол иргэдэд өргөмжит консул тусламж үзүүлжээ

2017-10-04 08:35:37

Израиль Улсад дүрвэгчийн статусаар амьдарч буй Монгол Улсын хоёр иргэний дундаас төрсөн нярай хүүхдийн биеийн байдал маш муу, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай үед Монгол Улсаас Израиль Улсад суугаа Өргөмжит консул Ноён Ами Оркаби яаралтай тусламж үзүүллээ.

Монгол эмэгтэй Зүүн Иерусалим хотын дүрвэгсдийн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн бөгөөд нярай төрөлхийн өвчтэй төрж, улмаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоход Өргөмжит консул Ами Оркаби тэднийг Иерусалим хотын Шари Цедек эмнэлэгт шилжүүлэн, шаардлагатай бүх эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан байна. Нярай хүүхэд Шари Цедек эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment