8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаад салаавч өгсөн Ц.Баярцогт өчигдөр танхайн хэргээр өнөөдөр залилангийн хэргээр шүүгдэнэ

2017-10-04 08:58:52


Төрийн цагдаа руу салаавч гаргаж танхайрч, хэл амаар доромжилсон  Ц.Баярцогтын шүүх хурал  өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүндэтгэж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг шалгасан  бөгөөд хуулиараа бол 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй зүйл ангиар шалгасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраасзөрчил гаргагч Ц.Баярцогтод авсан эрх бүхий албан хаагч буюу цагдаагийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон байна. Тодруулбал, Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгний торгуулийг хүчингүй болгож байгаа аж. “Шүүхийн захирамжаар Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосноор прокуророос тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломжтой гэсэн тайлбарыг прокурорын байгууллагаас өгч байна. 


Ц.Баярцогт өчигдөр танхайн хэргээр өнөөдөр залилангийн хэргээр шүүгдэнэ 


Төрийн цагдааг доромжилсон иргэн Ц.Баярцогт өчигдөр танхайн хэргээр шүүгдсэн бол өнөөдөр дахин хууль бусаар алт олборлосон, 160 сая төгрөгөөр бусдаас залилсан хэргээр дахин шүүгдэх гэж байна. Иргэн Ц.Баярцогтын хувьд “Саранфинанс” ББСБ-ын захирлаар ажилладаг. Үүнээс гадна тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг хууль бусаар олборлодог аж. Тэрбээр хууль бус алт олборлож байгаад газар дээрээ цагдаа нарт баригдаж, шалгагдаж байгаа аж. Мөн үүнээс гадна Ц.Баярцогт нь иргэн Д.Батбаярт  “лецинзтэй талбай байна” гэж итгүүлэн, 100 гаруй сая төгрөгийг залилан мэхэлж авчээ. Үүний дараа залилуулсан гэх Д.Батбаяр цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулах хүсэлтээ өгсөн боловч, хэргийг шалгаж байсан байцаагч хэд хэдэн удаа ямар нэгэн үндэслэлгүй солигдсон байна.  Тун удалгүй Нийслэлийн прокурорын газар Ц.Баярцогтын бусдыг залилсан хэргийг шалгаж, хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс болоод хохирогч Д.Батбаяр гэрээслэл бичиж, амиа хорлох оролдлого хийж, судсаа ханасан байна. Үүнтэй холбогдуулан хэргийг дахин сөхөж иргэн Ц.Баярцогтыг дахин шалгаж эхэлжээ. Түүнийг өнөөдөр 148, 214 дүгээр зүйл анги буюу бусдын их хэмжээний мөнгийг залилсан, хууль бусаар алт олборлосон хэргээр шүүгдэнэ. Мөн үүнээс гадна Ц.Баярцогт өнгөрсөн жил хүн зодож танхайрсан хэргээр мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон байна. 

Иргэн Ц.Баярцогтод хэн хууль бусаар алт олборлох эрх өгсөн бэ

Иргэн Ц.Баярцогт 2012 оноос хойш хууль бусаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг ухсан. Анх 2013 онд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат албан тушаалаа урвуулан ашиглан хууль бус шийдвэр гаргаж, хууль бусаар алт олборлох эрх өгсөн гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хууль бусаар аль ухах зөвшөөрөл өгсөн гэх үндэслэлээр  АТГ-т шалгагдаж байсан аж. 
 

Чимгээгийн Баярцогт -Цэцэгээгийн Баярцогт болсон нь 


Ц.Баярцогт хууль бус алт олборлохоос гадна танхай, залилангийн хэргээр хэд хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж байсан байна.  Түүний хэрэг яагаад хэрэгсэхгүй болдог вэ гэвэл том ар талтай. Тэрбээр цагдаад салаавч өгч танхайрч байхдаа “Ордон орох ажилтай явна. Чи намайг зогсоодог хэн бэ” гэх мэтчилэн томорч байгааг та сонссон байх. Түүний ар тал нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  гэх мэдээллээс гадна төрсөн ээж Чимгээ нь прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн байдаг аж. Түүний төрсөн ээжийг Чимгээ гэдэг бөгөөд харин одоо Баярцогт Цэцгээ гэдэг овгоор овоглогдож байгаа. Учир нь АНУ явах гэж  ээжийнхээ эгч Цэцгээгээр овоглосон аж. Мөн учир мэдэх хүмүүс хууль бус алт олборлож, хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас овгоо солиулсан гэсэн мэдээлэл ч байна. Өчигдөр төрийн цагдааг доромжилсон танхайр хэргээс мултарсан Ц.Баярцогт өнөөдөр бусдыг залилсан хэргээс мултарч чадах уу. 

Хөрөнгө чинээтэй, хэн нэгэн эрх мэдэлтний хүргэн, хуурай дүү, хамаатан бол хэн ч төрийг, төрийн цагдаатай нь доромжилж, атгаж болдгийн тод жишээ энэ байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
8888888888888
Энэ залуу мянга том артай байгаад яах юм бэ.Чи хичнээн том артай байсан ч чамайг бурхан шийтгээд үйлийн үрийг чинь үүрүүлээд өгнө дөө.Бурхан гэж байдаг юм буруу явбал чамайг шийтгээд л өгнө.
2017/10/05 202.21.106.104
Зочин
Том ар талтай том авилга өгдөг болохоор удаа дараа хэрэг нь хэрэгсэхгүй болоод байж дээ.Шинэ баян цээж өвчтэй гэгчээр хулгайн замаар олсон хэдэн төгрөгөндөө эрдэж явсаар нүгэл нь нүдээрээ гарчээ.
2017/10/04 182.160.3.145
тт
чаднаа манай шүүх цагдаа гэж баячуудын түрийвчинд орчихсоншдээ Мөнхбат өмнөговийн ИТХ-н дарга хүн зодож хүнд гэмтээчээд торгууль төлөөдл болчихсон шүүдээ
2017/10/04 202.179.16.49
Цнд
Чадалгүйдээ. Ийм аугаа их арын фронттой хүн. Ээж нь прокурор ах нь ес асан юм чинь
2017/10/04 27.123.212.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment