Nytimes.com сайтад ""Монголчуудын амьдралын дүр төрх" гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан байна. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын нийслэлд Долгорын Дашням гэх 55 настай эмэгтэй амьдардаг. Тэрбээр Монголын хамгийн том хогийн цэгт амьдардаг. Д.Дашням өдрийг хаягдал лааз, шил болон төмөр хайж өнгөрүүлдэг. Олсон хаягдал лааз болон төмрөө тушаан ус талх авдаг байна.
55 настай хатагтай Д.Дашням нь их сургуулиа төгсөөд фермер ажиллуулж, баян болохыг хүсдэг байжээ. Гэвч хямд орон сууцны хомсдол нь түүнийг болон олон мянган бага орлоготой оршин суугчдыг Улаанбаатарын гудамжинд гаргаж байна.
"Хэн ч бидний төлөө санаа тавьдаггүй" гэж хатагтай Д.Дашням хэлсэн бөгөөд өдөрт 3 орчим доллар олдог хэмээн хуучиллаа. Мөн тэрбээр Засгийн газраас олгож буй хөнгөлттэй орон сууцыг авах боломжгүй аж.
Сүүлийн жилүүдэд хэдэн зуун мянган хүн Улаанбаатарт өндөр цалинтай ажлын байр,ба орон сууцанд нь хууртагдан хөдөөнөөс хотыг зорьж суурьшаар л байна. Тэдгээр хүмүүс нь малын гачигдал болон уур амьсгалын огцом өөрчлөлтөөс болж хөдөөнөөс зугтааж байна.
Гэхдээ хотын амьдрал улам бүр дордсоор л байна. Хотын гудамжаар тансаг өндөр барилгууд нь элбэг байдаг ч боломжийн үнэтэй, худалдаад авах орон сууц нь ховор байдаг. Үүнээс болж орон гэргүй хүмүүс нэмэгдэж, ядуу иргэд нэмэгдсээр байна. Хотын утааны бохирдол маш их бөгөөд цахилгаан болон цэвэр ус иргэдэд хүрэх нь хүртэл хэцүү болж байна.
Далайн түвшнээс дээш 4,400 метр өндөрт орших Улаанбаатар нь анх хэдэн зуун мянган оршин суугчдыг байрлуулах төлөвлөөгүй байсан юм. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар хөдөөнөөс хот руу ирж байгаа иргэдийн тоог хянаж чадахгүй байх юм.
Хотын удирдлагууд сургуулын хомсдол, халамжийн систем дутагдалтай байгаа талаар дурдаж байсан бол энэ жил Улаанбаатарт шилжин ирэх оршин суурьшигчдын тоо нэмэгдэхгүй гэж мэдэгджээ. Зарим газар гэр хорооллын барилга байгууламж барьж байгуулахыг эсэргүүцэж байгаа юм байна. Гэсэн хэдий ч Монголчууд нь маш зөрүүд учир хад уулны бэлд ч хамаагүй гэрээ барин амьдардаг байна.
Долгорын Дашнямаас гадна 50 настай Х.Цэрэндоржийн гэр бүл айлын хашаанд нэг жилийн турш амьдарч байна. Х.Цэрэндорж хатагтай хотын төвөөс хол амьдрахыг хүсээгүй бөгөөд ямар ч сонголт байгаагүй гэнэ. Монгол Улсын хуулийн дагуу иргэдэд ойролцоогоор 700 квадрат метр талбай газар өгдөг бөгөөд ингэснээр олон хүмүүс нам дор газар авч чаддаггүй үлддэг байна."Энэ бол шударга бус явдал" гэж тэр хэлэв. "Нам дор, эрүүл тэгш газар бүрийг хүн авсан байдаг" хэмээн иргэн Х.Цэрэндорж ярьж байна.
Хатагтай Х.Цэрэндоржийн 26 настай хүү сүрьеэгээр өвчилсөн бөгөөд гэр бүлийн тусгаарлалт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад хэцүү болгожээ. Тэрбээр найдвартай цахилгаан эрчим хүч байхгүй ба газрын хөрсний бохирдол зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж байгаадаа сэтгэл зовниж байгаагаа хэлжээ
38 настай Г.Мандах одоо таксины жолоочоор ажиллаж байна. Эхнэр нь Солонгос хоолны ресторанд тогоочоор ажилладаг. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд сард 500 долларын цалин авдаг. Гурван жилийн өмнө Улаанбаатарт шилжин суурьшсан гэнэ. Г.Мандах хатуу ширүүн өвлийн улиралд хэдэн арван үхэр, тэмээ, ямаа, хонио зуданд үхүүлж, хөдөө амьдрах боломжгүй болсон учраас нийслэлийг зорьж ирсэн аж.
"Мэдээжийн хэрэг, энд бидэнд олон асуудал байна. "Гэхдээ энэ нь хөдөө орон нутагт амьдрахаас хамаагүй дээр” хэмээн Н.Мандах ярьж байна.
Харин Ю.Сосорбарам гэх 59 настай хувийн бизнес эрхлэгч, унаган хотын иргэн ярихдаа “Хотын иргэд зун нь аадар борооны улмаас үерт автах, өвөл нь агаарын бохирдол ихсэж аюултай түвшинд хүрч байна" хэмээн хуучиллаа. Хотын амьдрал хэтэрхий хэцүү болж байна. Хөдөө орон нутагт ажил эрхэлдэг оршин суугчдыг дэмжихийн тулд Засгийн газар илүү ихийг хийх хэрэгтэй гэж тэр хэллээ.
Улаанбаатар хотын захиргаа 2030 он гэхэд хямд өртөгтэй орон сууцанд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Монголын Засгийн газрын төлөвлөсөнөөр 2030 он гэхэд орон сууцанд амьдардаг иргэдийн хувийг 70 хувьтай болгоно гэж байгаа аж.
Уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монгол улсын эдийн засаг нь дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулагчдын нэг байсан бөгөөд 2011 онд түүхий эдийн үнэ өссөнөөр эдийн засаг нь 17.3 хувиар өссөн байна. Сүүлийн жилүүдэд 1% -иар өсч, энэ оны эхний хагаст 5.3% -иар өссөн байна.
Хотын хүн ам 2020 он гэхэд 1.6 сая, 2030 он гэхэд 2030 он гэхэд 2.1 сая хүрнэ гэж тооцоолж байна.