8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийнхан “арьсаа хамгаалах” гэж арчаагүй үйлдэл гаргав уу

2016-01-15 14:11:00

Монголын төдийгүй гадныхны анхаарал татсан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар өчигдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлж эхэллээ.  Цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа юу эсвэл арьсаа хамгаалах гэж ийм үйлдэл гаргав уу гэх асуулт цахим ертөнцөд давалгаалсаар байна. Цагдаагийнхан мэдээлэл гаргасны дараах нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Живж үхэх, живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээ адил гарна. Хоёрдугаар хувилбар магадлалтайг бас хэлсэн бол цагдаа нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. Үнэндээ цагдаагийнхан мэдээлэл хийх нэрээр шүүх шинжилгээний дүгнэлт болоод  нэгэнт ил болсон мэдээллийн талаар сүр дуулиантайгаар дэлгэсэн. Талийгаач живж үхсэн, машинаас нь 0,5 шилтэй архи олдсон. Амиа алдах үедээ бага зэргийн согтолттой байсан, өмнө нь 4,5 см хутгалуулсан байсан, халдлагад өртөхдөө цагдаагийн байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй гээд л. Үнэндээ талийгаачийг живж нас барсан гэдгийг хэн ч мэднэ. Гагцхүү цагдаагийн байгууллага живсэн үү, живүүлсэн үү, архийг өөрөө уусан уу, ам руу цутгасан уу, бичлэг дээр гарч байгаа дуу авиа ямар тохиолдол яаж дуугарах вэ гэдгийг шалгах ёстой баймаар.

Хамгийн сонирхолтой нь ингэж мэдээлэл өгөхдөө зарим нэгийг зөрүүлж хэлсэн. Талийгаачийн аав “Цензургүй сурвалжлага”-нд дурдаж байгаагаар хамгийн эхлээд цагдаагийн байгууллага машин дотроос нэг гар утсыг нь олсон. Аавынх нь зүгээс талийгч хүүгийнхээ куртикны халаасанд эсвэл усанд өнөөх гар утсыг унасан байж магадгүй гэж бодож байсан учраас Онцгойгийн алба хаагчдад утсыг заавал уснаас хайх ёстой гэж хэлж байжээ. Гэвч аав нь өөрөө машин дотроос утсыг нь олсон гэж байв. Тэрбээр цагдаагийнхан аль хэдийнэ үзлэг хийгээд явсаны дараа талийгаачийн машин дотроос нь буюу жолоочийн суудал голын хайрцаг хоёрын завсраас  гар утсыг  аав нь олсон байдаг. Гар утсыг цэнэглэж үзэхэд маш ноцтой хоёр бичлэг олдсон бөгөөд бичлэгийг цагдаагийн байгууллагад хуулж өгсөн гэдэг. Гэвч цагдаагийн байгууллага энэ талаар “Цагдаагийн хэсгээс ахалсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхэд машин олон хоног байсан болохоор гадна талд шороо тоос болсон байсан. Талийгаачийн цогцсыг аймгийн Онцгой байдалтай хамтарч Хөвсгөл далайгаас гаргаж авсан.  Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд, доторх мэдээллийг нь хуулж авсаны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” хэмээн мэдэгдсэн нь ямар учиртай вэ?

 Мөн үүнээс гадна талийгаач Өмнөговь аймагт халдлагад өртөхөд  цагдаагийнхан мотоцикльны мөрөөс өөр ямар ч мөр олдоогүй гэсэн. Ингэхдээ "Хүрэндаваа гэх даваагаар гарч ирэхэд үл таних маск зүүсэн хоёр залуу хутгалсан, цохисон. Би зугтаагаад 30 км газар явж ирлээ" гэж гэмтэл авчихсан ажил дээрээ ирсэн байдаг. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч уулзаж тайлбар мэдүүлэг авч, хэргийн газар үзлэг хийсэн байдаг. Ингэхдээ тухайн аймгийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулан үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр олдоогүй гэсэн. Гэтэл хэрэг болсон өдрийн маргааш талийгаачийн аав Ж.Төмөрсүх Гурван тэс сумын цагдаа Бямбаа руу ярьж “Мөр олох, мөрдөн байцаалт явуулахад нь туслая” гэжээ. Гэвч таниар ажлаа заалгахгүй гэсээр хүлээж аваагүй  байдаг.

Үүнээс гадна уул уурхайн компаниудтай тэмцэж байсан нь тогтоогдоогүй хэмээн мэдээлсэн. “Тост, Тосонбумбын нуруу нийтдээ 16 компанийн 21 лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд талийгаач ямар нэгэн үйл ажиллагаа явуулаад, түүнийхээ төлөө ямар нэгэн төрийн бус байгууллагад элсээд явж байсан тохиолдол одоогоор тогтоогдоогүй байна. Тухайн лиценз эзэмшигч бүх компаниудиас эл хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авч байгаа” гэсэн. Гэвч энэ талаар аав нь цагдаагийн байгууллагад хангалттай мэдээлэл, баримт өгсөн. Түүгээр ч барахгүй тэнд Ж.Төмөрсүх үйл ажиллагаа явуулж буй компаниудын нууц бичлэгийг хүртэл өгчээ.

Яагаад чухам хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл өгч байгаа талаар иргэд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Гэхдээ эх сурвалжийн талаар өнгөрсөн лхагва гаригт талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавтай уулзсан. Хэдийгээр Хууль зүйн яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч  талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар нухацтай авч үзэхээ Д.Дорлигжав илэрхийлжээ. Тиймээс цагдаагийнхан өөрсдийнхөө арьсыг хамгаалсан, энэ хэрэг дээр ажилласан гэдгээ харуулахын тулд шүүх шинжилгээний дүнг танилцуулсан байх магадлал өндөр гэдгийг хэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
IRGEN
ER NI BOL UUL UURHAIN AJ AHUINUUDTAI L TEMTSEED BSAN BNSHDEE OILGOMJTOI BAISAN BNSHDEEEE.
2016/01/19 103.17.108.42
CHOIJILSUREN bol aluurchin
2016/01/16 103.17.108.42
zochin
manai tsagdaa olohdoo delhiid 1shuu bas nuuhdaad ch terguun bj chadnaa tsagdaa butehgui huugiin aav heneesch dutahgui olnoo nutgiin tenger huugee hen alsaniig harj bgadaa ene tun shuudee ter bichleg busad barimtuud n hun alsan n el bga yum bishuu ter huu
2016/01/16 103.17.108.42
зочин
ЦАГДАА НАР Ч ИХ МӨНГӨ АВЧ АМАА ТАГЛУУЛЖ ДЭЭ. АРД НЬ УИХ-ЫН ГИШҮҮН ЧОЙЖИЛСҮРЭН МЭТИЙН БОХИР МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС БАЙГАА ДАА, ЧОЙЖИЛСҮРЭН Ч ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ, ЗҮГЭЭР ЯВААД БАЙХ ЮМ, ЁСТОЙ ХҮН ЧАНАРГҮЙ ЛУЙВАРЧИН ЮМ ДАА, УДАХГҮЙ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ БИЗ. ТЭНГЭР
2016/01/16 103.17.108.42
Mongol
Урвагч ноёдын урдаг ноход болсон эд нараас болгоомжлогтун Бид өөрсдөө өөрсдөдөө л найдах хэрэгтэй болж
2016/01/16 103.17.108.42
зочин
Хөвсгөл аймаг руу орсон замын камер тэр цаг үед ажлаагүй тог тасарсан байсан байх гэсэн мөртлөө одоо болохоор тэр өөр газраар ирсэн байх магадлалтай гээд байсан уу би буруу ойлглсон юм болов уу
2016/01/16 103.17.108.42
irgen
yag yneen eriin myy tsagdaa gej,ta nar tiim syrhii um bol ner toroo hamgaalj avch yavah ajil yildleeree haryylah chin yasan um myysain novshiin devsgeryyd novshiin yanhnyyd ta nar shig um odoo mongold hereggyi tonilgovol taarna
2016/01/16 103.17.108.42
ЭРИЙН МУУ ЦАГДАА
ЭРИЙН МУУ ЦАГДАА ГЭЖ ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ЗҮГЭЭР НЭГ ХЭЛЭЭГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЦАГДАА НАР ЭРИЙН МУУ ЭР ГЭДГЭЭ БАЙНГА САНАЖ ЯВЦГАА.
2016/01/16 103.17.108.42
aluurchid oldoosoi gej naidaj bna hairan saihan zaluu tomchuudiin hiisenl hereg bgaa mungunii tuluu hvnii amind hvrsen uudgvi nowsnuudiin vr hvvhed bolon hoich ven yaj saihan amidarahawdee burhan tenger hezee negen tsagt shiitgeliin uursdudn uguhl bolno
2016/01/16 103.17.108.42
Chi tegj bodoj baival hudaldagsaan zagdaa esvel aluurchidiin hamsaatan. Uuruur chamaig nerleh ug alga, muu novshoo
2016/01/16 103.17.108.42
Зочин
Байгаа баримтуудаа нэгтгэн дүгнээд арай үндэслэлтэй мэдэгдэл хиймээр, мэдээлэл өгмөөр юмаа цагдаагийнхаан. Үнэхээр л нөлөөнд автсанаа дахин дахин батлаад байх шиг.
2016/01/16 103.17.108.42
би монгол хүн
өмхий муу формний голууд ажилаа сайн хийсэн бол ийм юм болохгүй ч байж болох байлаа хайран сайхан залуу .
2016/01/15 103.17.108.42
зочин
хайран сайхан эх орон газар шороо ан амьтдаа хайрлаж хамгаалж явж ажиллаж хөдөлмөрлөж явсан сэхээтэн биологич залуугаа БУМТЫН НУРУУ болон тус газар нь нутагшиж байдаг аргал угалз янгир ямаа ирвэснүүд = өөрсдийг хамгаалан асарсч үржүүлж байсан нэгэн х
2016/01/15 103.17.108.42
Иргэн
Талийгаачийн аав Дорлигжав сайдтай уулзаад сууж байгаа нь их л баяртай, их зүйлд итгэлтэй, хүлээлттэй байгаа харагдсан. Энэ бол ч.... Дорлигжав сайдад үнэхээр итгэх үү... эсвэл... Энэ сайд Увс аймгийнх.....??? За за за Болтугай Төмөрсүх гуай дотроо нэг ю
2016/01/15 103.17.108.42
anu
hovordson irves mini taiva noirsdoo
2016/01/15 103.17.108.42
zochin
800km yavsan gesen, medeej benzin avsan l baigaa... Kolonkuudyn cameraas shuulgeech...
2016/01/15 103.17.108.42
zochin
Tsagdaad naidah hereggui hereg ilruulehgui hohirogchiin buruu l gej helne
2016/01/15 103.17.108.42
sansaraas haruul
2016/01/15 103.17.108.42
Энэ хүмүүс амиа хорлосон гэж яаж хэлж чадаж байнаа? Харваас тэх хүүхэд биш.Өөрийн гэсэн зорилготой түүндээ хүрэхийн тулд Англи хэлний мэдлэгээ хүртэл дээшлүүлж байсан гэдгийг ойлгохгүй байгаам байх даа?Тэгж байсан хүн яаж амиа хорлож таарахав дээ.Иргэдийг
2016/01/15 103.17.108.42
taliigaachid uurt ni buruug uguud haah ni olon hvnd ashigtai,hudaldagdsan bn.baigal eh uuruu ta naraas hariugaa avna..
2016/01/15 103.17.108.42
иргэн
ер нь олон улсын юмуу гадаадын хуульчид, шинжээчид мөн дэлхийн ирвэс хамгаалах сан гэх мэт-д хандахаас аргагүй болж байгаа юм байна. манай хууль цагдаагынхан өөрсдийгөө өмгөөлөөд л өнгөрөх шинжтэй байна шүү. цагдаагыхны мэдэгдэл гэгч бол ердөө л өөр
2016/01/15 103.17.108.42
зочин
цагдаагийнхан яалт ч үгүй л худалдагчихсан байна даа. Энэ байдлаараа бол талийгаач руу хамаг юмыг чихээд өнгөрөх юм байна л даа. Цагдаа нар нь арьсаа хамгаалах гээд илрүүлэх сонирхол алга бололтой.
2016/01/15 103.17.108.42
Ард олон
Гадаадын хуульчдад хандсан деер
2016/01/15 103.17.108.42
Талийгаачийн аав өчигдөр өөрийн файсбоок хуудаснаа бичжээ-2
Мэдэгдэл миний харсан өгсөн мэдээллээс шинэ зүйл алга даа, Нилээд худлаа, нэг тал руу чиглэсэн, Уул уурхайг хамгаалахд чиглэж байгаа юм шиг хандлага ажиглагдаж байгааг анхаарлаа, уул уурхайн зөрчил байгаа, хахууль байгааг шалгахгүй бололтой, БИ ХЭРЭГ ОЛОХ
2016/01/15 103.17.108.42
Талийгаачийн аав өчигдөр өөрийн файсбоок хуудаснаа бичжээ.
Талийгаач Лхагвсүрэнгийн Аав Монголын ард түмэн минь тайван байгаарай. Миний зорилго бол алуурчнийг олох байгаа юм. Цагдаа бас л алуурчныг олох учиртай. Төрийн цагдаа, Төмөрсүх хоёр хариу мэдэгдэлд хийхэд байгаа юм биш. Дорлигжав сайд цагдаа нартайгаа уу
2016/01/15 103.17.108.42
Olon ulsiin shvvhed handsan ni deerdee. naad vmhii tsatgalan huwalznuud chin hezee ch unen zow shiidwer gargahdui l boluu.
2016/01/15 103.17.108.42
Olon ulsiin shvvhed handsan ni deerdee. naad vmhii tsatgalan huwalznuud chin hezee ch unen zow shiidwer gargahdui l boluu.
2016/01/15 103.17.108.42
Baby
Manai mongolin tsagdaa tusgai ajillagaanda azida deeguurt ordog.ene hun neg bol amia horolson ugui bol allagat ortson.allaga bol ilrehgui sh de.zahialagat yum chin.tsagdaa nar yaha medku huni am harad l bj bga
2016/01/15 103.17.108.42
irgen
eruugiin heden mongo alban tushaal harsan golognuud ajlaa hiij chadahgui.unen archaagui.
2016/01/15 103.17.108.42
иргэн
энэ хэрэг дээр гадаадын шинжээчдийг татан оролцуулбал учир нь олдож магадгүй дээ. Түүнээс хэцүү, үнэн мөн нь олдохгүй л болов уу даа.
2016/01/15 103.17.108.42
mongoliin tur iim l bna daa irgediig yu gej xelsen ch bolno gej uzdeg boljee
2016/01/15 103.17.108.42
mgl
ene neg huni tuluu mgl uls 2 huwaagdaj taltsaj margaldah bolloo ...udahgui buh zuil ilreh baihaa ene tsagdaa nart ymar buruu bn aa ugaasaa ene yg amia horolson bho...
2016/01/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment