8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарын баярын өдрийг тохиолдуулах Хятад хэл, Математикийн сургалттай “Путонхуа” бүрэн дунд сургууль баяраа тэмдэглэлээ

2017-10-04 10:20:00

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ерөнхий Боловсролын “Путонхуа” бүрэн дунд сургуулийн багш нарын баярын үйл ажиллагаа нь 2017 оны 09-р сарын 30-ны бямба гарагт Баянзүрх дүүргийн нутагт орших “GEO” реторант пабад өдрийн 1400 цагаас оройн 2100цагийн хооронд нийтдээ 7 цагийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Тус ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлт нь албан ёсоор 1500 цагт эхэлсэл болно. Энэхүү үйл ажиллагааг нээж “Путонхуа” сургуулийн сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг нээж үг хэлсэн бөгөөд хөтлөгчөөр тус сургуулийн биологийн багш, нийгмийн ажилтан Э.Баттулга нь ажилласан билээ.

  Энэхүү үйл ажиллагааны үеэр физикийн багш Ж.Туяа, хөгжмийн багш  Мөнх-Эрдэнэ, тогооч Л.Цэцэгжаргал, сургалтын менежер Д.Мөнхжаргал, сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг нар нь хамт олондоо зориулан урлагийн мэндчилгээ дэвшүүлж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцоцгоов.

Мөн түүнчлэн энэхүү үйл ажиллагааны үеэр дараах шагнал урамшууллуудыг гардуулсан болно. Үүнд:

  • Багш нарын заах арга, ур чадварыг сайжруулах, бие биеэсээ суралцах, арга туршлагаа солилцох, тэргүүний арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Путонхуа”сургуулийн хэмжээнд зохион байгуулагдсан “Шилдэг заах аргач багш” шалгаруулах уралдаанд англи хэлний багш Д.Тунгалаг шалгарсныг үнэлж “Өргөмжлөл”, “цом”, “үнэ бүхий зүйл” болон цалингийн 20%-иар шагнав.
  • “Дэлхийн багш нарын холбоо”-оос багш нарын баярыг тохиолдуулан гардуулсан англи хэлний багш Тунгалаг, математикийн багш Дашдаваа нар нь “Дэлхийн Багш” медалиар, “Соёрхол” медалиар биологийн багш Баттулга нар нь тус тус шагнав.. 
  • Путонхуа сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Багш нарын хамгийнхамгийн”-г шалгаруулах санал асуулгын дүнг танилцуулахад хамгийн шилдэг багшаар математикийн багш Дашдаваа, хамгийн цэвэрч багшаар англи хэлний багш Тунгалаг, хамгийн энэрэнгүй, хамгийн эелдэг, хамгийн спортлог багшаар Биологийн багш Баттулга, хамгийн шударга багшаар газарзүйн багш Очирмаа, хамгийн цоглог, хамгийн зарчимч багшаар физикийн багш Туяа нар нь шалгарсныг урамшуулан “Өргөмжлөл”-өөр шагнав.

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны урсгал зардлын 50%-ийг сургуулийн захиргаанаас гаргасан билээ.