8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэд сайд болох уу?

2017-10-04 10:41:00

 У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохтой холбогдуулан сайдуудын таамаг хэвлэл мэдээллээр яваад эхэлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж, бичигдэж байгаа дараахь хүмүүс байр сууриа илэрхийлжээ

УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ: Өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн л хэрэгтэй

 Хэн, хэн сайд болохоос илүүтэй хамгийн гол нь салбараа сайн мэдэх, ямар туршлагатай вэ гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Салбараа мэддэг ард түмний өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэх чадамжтай сайдыг л яам удирдуулах нь зүйтэй. Тэрнээс биш улстөржүүлж болохгүй. Энэ цаг үе ч шаардаж байна.

Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн л хэрэгтэй.

Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотроо шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Ерөнхий сайд өөрөө салбараа мэдэрдэг, хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой.

УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ : Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ

 Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй л дээ. Энэ сошиалаар янзан бүрийн таамаг дунд миний нэр бас яваад байх шиг байгаа юм. Миний хувьд төлөвлөсөн юм байхгүй ээ. Олонхиороо хэнийгээ яаж солихоо шийдэх асуудал учраас би урьдчилж бодсон юм байхгүй.

 УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР: Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ

Тухайн үед юу болох нь уу харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Зөв бодлогоор удирдахад болохгүй юм байхгүй. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
za boliosoo jinhen ashig sonirholiin zurchiltui 3huhur sumya uul uurhaatai, garamjav mash tom avsan , nymdorj huuteegei niilj turd shahaa hiideg hurelsuh iim ulsuudiig said bolgvol ard tumen chamaig z
2017/10/16 43.242.242.163
sdf
sumya garamjav 2 bol butkuiee ene avgai bol uuriin ashig sonirholiin l asuudal baigaa
2017/10/04 103.14.36.6
Цнд
Нямдоржоос бусад нь мөр мөрөөрөө явдаа. Нямдорж их хурлаа удирдаж 65аа цэгцэнд нь оруулсан нь дээр болов уу
2017/10/04 27.123.212.138
М
СУМЬЯА ХЭР СЭТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ ХҮН ЮМ БОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДАХ БОЛ ЕРӨНХИЙ САЙДАА ХЭР САЙН ДЭМЖИХ БОЛ ? ЭНЭ 3 АСУУДАЛД ЯАЖ ХАНДАХЫГ НЬ ХАРЖ ҮНЭЛЖ БАЙЖ Л БОЛООСОЙ .
2017/10/04 202.179.31.105
МАН ГИШҮҮН
НЯМДОРЖ БОЛ ЁСТОЙ БАЙХ ЁСТОЙ ХҮН НЬ .СУМЬЯА МИНЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БИШ БИЗ 7 ХЭМЖИЖ 1 ОГТОЛНО ШҮҮ . БАТЭРДЭНЭ АВАРГА ШИГ БАЙВАЛ ШИНЭ ЗГ-н ЧӨДӨР ТУШАА ХАР ОВООХОЙ ТАТАЖ УНАГАХ ОЛС БОЛНО ШҮҮ ДЭЭ.
2017/10/04 202.179.31.105
irgen
Garamjavig demjij bn Odoo yag yum hiie gesen setgeltei tsoohon hunii neg.
2017/10/04 27.123.212.139