8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар томиллоо

2017-10-04 13:04:00

Яг одоо УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбогдуулан багц мэдээлэлийг хүргэж байна. 

У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын чуулганаар дөнгөж сая Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэж, гишүүд саналаа өглөө. УИХ-ын чуулганд 47 гишүүн сууж, ирц 61.8 % болсоноор санал хураалт явууллаа. Чуулганд оролцсон 47 гишүүн бүгд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжлээ. 

Ерөнхий сайд томилогдсон учир Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Итгэл үзүүлэн томилсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийн зүтгэлээр хариулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга үнэнийг тогтоосон Ерөнхий сайд болно. Би авлигачтай тэмцдэг, арл түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд болно" хэмээн хэллээ. 

З.Нарантуяа: Өрхийн орлогын өнөөдрийн бүтэц дээр анхаарлаа хандуулаарай

2017-10-04 12:38

Төрийн ордонд УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар ирц 60% байгаа бол чуулганы танхимд байгаа гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлж байна. 

Дөнгөж сая УИХ-ын гишүүн З.Нарантуяа үг хэллээ. З.Нарантуяа гишүүн хэлэхдээ "Та эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэж хэлж байна. Өмнөх засгийн газар шигээ ингэж битгий их яараарай. Та бол гадаад худалдааны маш сайн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа шүү. Өнгөрөгч 2016 оны 6 сарын байдлаар экспортоор 2,9 тэрбум ам.доллар олдог байсан бол одоо 4,0 тэрбумд хүрсэн. Энэ нэмэгдэлтэд аж үйлдвэрийн салбарын нөлөө их байгаа. Тиймээс аж үйлдвэрийн салбар руугаа илүү их анхаараарай. Энд олборлохоос гадна боловсруулах салбарын орлого маш их өсөлттэй байгаа шүү. Тиймээс төмөр замын болон автозамын ачаа эргэлтийг сайжруулаарай.

Өнөөдөр Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгийг зарцуулах төсөл байхгүй гэж олон сонссон. Тиймээс өмнө нь УИХ дээр шийдвэр нь гарсан бүтээн байгуулалтын том төслүүд рүү энэ мөнгийг зарцуулаарай гэж хүсье. Өнөөдөр төмөр замын гарц маань 20 сая тонныг гаргаж нэмүү орлого олж байгаа бол үүнийг 30, 40 саяд хүргэх боломж бий шүү.

Өрхийн орлогын өнөөдрийн бүтэц дээр анхаарлаа хандуулаарай. Өрхийн үйлдвэрлэлийн хэмжээ маш их буурч байгаа. 2015 онд хөдөөгийн өрхийн орлого 300 мянга байсан бол өнөөдөр 200 хүрэхгүй буурч байгаа шүү. Хөдөлмөрийн салбарыг боловсролын салбартайгаа уяж яваарай.
Төсвийн сахилга хариуцлагыг сайн анхаараарай. МАН-д олон сайн эмэгтэй боловсон хүчин бий. Сангийн сайдынхаа албан тушаалд эмэгтэй хүн тавиач. Эмэгтэй хүний нүдээр нөхцөл байдлыг харвал арай өөр харагдах болов уу гэж бодож байна хэмээн хэллээ. 

О.Батнасан: Жаргаах гэж 65-ыг сонгоогүй

2017-10-04 12:21

Яг одоо төрийн ордонд УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар ирц 60% байгаа бол чуулганы танхимд байгаа гишүүд үгээ хэлж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж байна.

Дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Батнасан үг хэллээ. О.Батнасан гишүүн “Засгийн газрын гол зүйл бүтэц. Боловсон хүчинд анхаарах ёстой. Төрийн албаны хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Төрийн албыг мэргэжшсэн чадварлаг байлгах тал дээр анхаарч ажиллаарай. Уул уурхайн томоохон төслүүд дээр анхаармаар байна. Жаргаах гэж 65-ыг сонгоогүй. 65-ынхаа бүлгийг түшиж ажиллаарай” хэмээн хэллээ.

“Сайд нарынхаа талыг өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж бойкотолж байна

2017-10-04 11:56

М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ээлжит бохир улс төрөө яг одоо өрнүүлж байгаа мэдээлэл төрийн ордноос ирлээ. Тэр нь юу гэвэл, тэдний бүлэглэлийн зүгээс У.Хүрэлсүхэд “Сайд нарынхаа 50 хувийн бидэнд өгөхгүй бол Ерөнхий сайдаар томилох хуралдаанд оролцохгүй” гэж ил шулуухан шантааж хэрэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд нараа бүрдүүлэхдээ бидэнтэй тохиролцохгүй бол өөрийн талын 30-аад гишүүдээ чуулганд оролцуулахгүй гэж бойкотолж байна.

Энэхүү үйлдлээрээ тэд эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө улайрч, юу ч хийхээс буцахгүй болсноо баталлаа. Улс орны байдал, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэн ажилд нь оруулах хэрэгцээ шаардлага тэдний хувьд хамаатай асуудал биш аж. Гол нь хэрхэн яаж албан тушаалтай зууралдаж үлдэх вэ, хэдэн сайдыг өөрийн хүнээр томилуулах вэ гэдэгт л төвлөрч байгаа М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын увайгүй үйлдэл улс төрийн тавцанд ил тод боллоо. 

Д.Дамба-Очир: Намын шийдвэр гарсан учраас өөр ярих юм байхгүй 

2017-10-04 11:45

Д.Сарангэрэл: УИХ-ын гишүүд орж ирж Ерөнхий сайдаа дэмжинэ гэдэгт итгэлтэй байна

2017-10-04 11:31

У.Хүрэлсүх: Монгол төрийн хууль зөрчсөн төрийн албан хаагчдын толгойг илэхгүй гэдгээ хэлье

2017-10-04 11:19

УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Багш нарын цалингийн асуудлыг хэрхэх вэ. Цалинг нэмэгдүүлэх арга замыг судласан юм уу. Яамдын асуудлыг хэрхэх юм бэ гэдэг талаараа дэлгэрэнгүй хариулт хэлэхгүй юу гэсэн асуулт асуулаа. 
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх” Багш нарын цалингийн асуудал байна. Би багшийн зовлонг сайн мэднэ. Миний эхнэр багш хүн байгаа юм. Миний гэр бүл ч гэсэн багшийн цалингаар амьдарч байсан.
Би анхнаасаа л хэлсэн багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэдгийг. Эхлээд шат дараатай нэмэгдүүлэх асуудлыг ярих нь чухал. Боломжтой болсон үедээ цалинг нэмэгдүүлэх арга замыг сонгох болно. Нөгөөтэйгүүр, ОУВС-тай ярьсан учраас цалинг шууд нэмэгдүүлэх боломжгүй юм.
Яамдын тоог нэмж, хасахгүй. Нэр дэвшихдээ би хэлсэн. Өвлийн улирал ойртож байгаа энэ үед яамдад ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр хийх ёстой ажлаа хийгээд үргэлжлүүлээд явна. Монгол төрийн хууль зөрчсөн төрийн албан хаагчдын толгойг илэхгүй гэдгээ хэлье. Төрийн хуулийг дээдлэдэг зарчим суларч байгаа учир хариуцлагыг чангатгаж ажиллах болно. Ерөнхий сайдад томилох асуудлыг дэмжихийг хичээнгүйлэн хүсье" хэмээн хэллээ. 
 

LIVE: УИХ-ын чуулганаар У. Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх гэж байна

2017-10-04 11:19

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад  гишүүдийн 100 хувийн хувийн саналаар дэмжсэн. Харин өнөөдөр УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэх гэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baatar
Ta nar namiin beer ard tumnii itgeleer gishuun bolchihood ingej bolohgui MAN in egel jiriin gishuud demigchidiin itgel zutgeliig hugalj bolohgui
2017/10/04 66.181.183.232
БАТ
МОНГОЛ УЛСДАА ГАНЦ ГАВЬЯА БАЙГУУЛААД ӨГӨӨЧ. ХЭДЭН ЛУЙВАРЧДЫГ ГЭСГЭЭВЭЛ АРД ОЛНЫ НУРУУ ТЭНИЙНЭ ДЭЭ
2017/10/04 92.124.209.114
Цнд
Гишүүд хэмээхсэдийн хагас нь байдаггүй ээ. Хаана цаг нөхцөөж явдаг юм болд оо. Хөөрхийс
2017/10/04 27.123.212.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment