Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох чуулганы өмнө М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд сайдын тохироо хийх санал тавьжээ. Тохирохгүй бол 60 ТЭРБУМ бүлэглэл гишүүдээ чуулганд оролцуулахгүй гэсэн тул яг одоо Ерөнхий сайдыг томилох чухал асуудлыг хэлэлцэх чуулганд 60 ТЭРБУМ бүлэглэлийн 30-аад гишүүн өрөөндөө гэдийж, хэдхэн гишүүн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж нөгөөдүүлийгээ хүлээж байна. “60 ТЭРБУМ” бүлэглэлийн шунал улаан цагаандаа гарч эцсийн аргаа хэрэглэж байгаа сурагтай. Арчаагаа алдаж байгаа 60 ТЭРБУМ-ынхан ийнхүү шантааж хийн өрөөндөө сууцгааж байна. Намын бага хурал, намын бүлэг дээр ярилцлаад Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн байхад үндсэн хуулиар олгогдсон ЕС-ийн асуудалд томилогдохоос нь өмнө шантааж хийж томилгоонд нөлөөлөхөөр оролдож байна