8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Батнасан: Жаргаах гэж 65-ыг сонгоогүй

2017-10-04 12:21:00

Яг одоо төрийн ордонд УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар ирц 60% байгаа бол чуулганы танхимд байгаа гишүүд үгээ хэлж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж байна.

Дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Батнасан үг хэллээ. О.Батнасан гишүүн “Засгийн газрын гол зүйл бүтэц. Боловсон хүчинд анхаарах ёстой. Төрийн албаны хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Төрийн албыг мэргэжшсэн чадварлаг байлгах тал дээр анхаарч ажиллаарай. Уул уурхайн томоохон төслүүд дээр анхаармаар байна. Жаргаах гэж 65-ыг сонгоогүй. 65-ынхаа бүлгийг түшиж ажиллаарай” хэмээн хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл